Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил   СААРАЛ ШИНЕЛЭЭ ТАЙЛААГҮЙ БУУРАЛ НАЙЗЫН ТУХАЙ
СААРАЛ ШИНЕЛЭЭ ТАЙЛААГҮЙ БУУРАЛ НАЙЗЫН ТУХАЙ
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Монгол, Зөвлөлтийн цэрэг 1939 онд Халхын голд Японы империалист түрэмгийлэгчдийг хамтын хүчээр бут цохисны түүхт 75 жилййн ой энэ жил болж байна. Энэ бол эргэн дурсч эргэцүүлэн бодох учиртай чухал үйл явдал юм. Миний бие нийслэлийн 28 дугаар сургуульд сурч байхдаа ангийн найз нөхдийнхөө хамт 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Өвермонгол, Хятадыг чөлеөлөх дайнд оролцогч ахмад дайчдын эрэлд гарч, нэр нь тодроогүй баатарлаг үйлстнүүдийг олж тодруулах оролдлого хийсэн удаатай билээ. Манай ангийнхан 1939 оны эрэлхэг залуу жанжин Ж.Лхагвасүрэн, Халхын голын байлдаанд дивиз командлан оролцсон хурандаа Нянтайсүрэн, БНМАУ ын баатар Л.Дандар, Тагнуул ангийн дарга Таяа зэрэг олон арван ахмад дайчидтай уулзаж, тэдний амьд сонирхолтой дурсамжуудыг бичиж авч, сургууль дээрээ эрэлхэг дайчдыг урьж авчран халуун дотно уулзалт хийж байснаа мартаагүй байна. Чухам тэгэхэд БНМАУ-ын баатар Л.Дандар эрэлхэг зоригг цэрэг эр Экейн тухай бидэнд ярьж өгч, манайхан цуглуулсан баримт материалаа хавсаргаад сургуулийн захирал Мэщэм багшийнхаа гарын үсэгтэй, тамга тэмдэггэй санал хүсэлтийн хамт Батлан хамгаалах яам, Хувьсгалт тэмцлийн ахмадын хороонд хүргүүлж байж билээ. Тэр санал хүсэлт минь хэрэг болсон эсэхийг мэдэхгүй, ямарч байсан сүүлд 1939 оны Халхын голын байлдаанд амь насаа алдсан эрэлхэг казак цэрэг Экейд БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгож билээ. Эрэлхэг үйлстнүүдийг эрж хайх эрэлд оролцсон сурагчид бид еөрсдөе шагнуулсан мэт хөөрөн баярлацгааж байснаа мартаагүй байна.

Хагас жилийн хугацаагаа зарцуулсан хайгуулын явцад бид их олон зүйлийг олж мэдэж, ойлгож мэдэрч хүүхэд насны бяцхан ухаанаа тэлж баяжуулж хөгжүүлсэн юмдаг. Эх оронч Пэлжээ, эх оронч Жүгдэрнамжил зэрэг Халхын голын байлдааны эрэлхэг цопгой баатрууд байдгийг анх удаа мэдэж авч билээ. Эх орон, газар шороондоо амин голоосоо хайртай, ээж аав элгэн садан ард түмнээ элгээрээ хамгаалан тэмцэгч хуруу дарам цөөхөн хүнд "Эх оронч" хэмээх эрхэм алдрыг хайрладаг байжээ гэдгийг ухаарч ойлгосон юм. Тэдэн шиг эрэлхэг цогтой эх орончид болохыг хүүхдүүд бид мөрөөдецгөөж байснаа ч нуух юун. Тэдний нэг болох эх оронч Пэлжээгийн тухай уншигч олондоо товч боловч танилцуулж сонирхуулахыг хүслээ. Энэ нь өнөө үеийнхэнд сонин байж мэднэ.

Д.Пэлжээ Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуу буюу эдүгээгийн Ховд аймгийн Цэцэг суманд 1914 онд төрж.нагац ах Балганыхаа гар дээр өсчээ. 1937 онд нутгийнхаа бүсгүйтэй гэр бүл болсон байна. Дээлийн товч шилбэ тэсгээдэггүй дэндүү сэргэлэн дэггүй банди байж. Цэцэг сумын дарга Д.Цэен-Ойдов Ховд аймгийн төв дэх 4 дүгээр морин хороонд яаралтай албан бичиг хүргүүлэх хэрэг гарчээ. Сайн морь, эрэмгий залуу хүн хэрэгтэй болж. Яг тэр үеэр нь залуу хархүү Д.Пэлжээ сумын захиргааны үүдээр явж байгаад Д.Цэен-Ойдов даргатай таарч нүдэнд нь ­өртжээ. Жамсран тайжийн хангал халиун морийг түүнд эмээллэж өгөөд яаравчлан довтлохыг үүрэг болгожээ. Ингэж Цэцэг сумын төвөөс Ховд аймгийн төв дэх 4 дүгээр морин хороонд албан бичиг хүргэж өгөх хариуцлагатай ажилд Д.Пэлжээ дайчлагдсан байна. Жолоо таталгүй цогиулан хатируулсаар аймгийн тевд хүрч 4 дүгээр хорооны даргад бичгээ гардуулаад гэдрэг буцах гэтэл зөвшөөрсөнгүй, түүнийг шууд цэрэгг дайчлан татжээ. Тэр бичиг үсэгт тайлагдаагүй байсан тул дугтуйн гадна талд юу гэж бичсэнийг яаж мэдэх билээ. Цэцэг сумын дарга Д.Цэен-Ойдов дугтуйн дээр "Хүнийг нь цэрэгт ав, морийг нь эргүүлээд сул тавьчих, нутагтаа хүрээд ирнэ" хэмээн биччихсэн юмсанж. Ингэж Д.Пэлжээ ардын армийн жагсаалын цэрэг болжээ. Удалгүй бичиг үсэгт ч тайлагдсан. байна. Сүүлд дуулбал унаж очсон Жамсран тайжийн хангал халиун морь хоёр хоногийн дараа адуун сүрэгтээ очиж нийлсэн байсан гэдэг.

Д.Пэлжээ 1936 онд ЗХУ-ын Эрхүү хотноо Рабфак-д жил орчим суралцаад улмаар Тамбовынцэргийн сургуульд дэвшин суралцсан байна. Тэнд нэг нутгийн хевгүүн Дандартай танилцжээ. 1939 оны Халхын голын дайны үеэр Д.Пэлжээ 6 дугаар дивизийн комиссараар томилогдож их, бага цөөнгүй байлдаанд оролцжээ. Тэрбээр өөрөө дээд удирдлагадаа албан ёсны хүсэлт тавьж мөн оны дундуур Л.Дандарыг тус дивиэийн дарга болгож нэг дивизэд хамт ажиллах болсон байна.

Халхын гапын дайн Цэцэг сумын хоёр хөвгүүнийг аль алиныг нь алдаршуулсан түүхтэй. Л.Дандар Монгол Улсын баатар цолоор, Дагаагийн Пэлжээ "Эх оронч" цолоор шагнуулсан байдаг. Өөрийн дивизийн цэрэг дайчдаа Халхын голын дайнд сэтгэл бие бялдрын хувьд сайн бэлтгэж байлдааны өндер ур чадвар, тактик нөхцөл байдалд үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийж Монгол эх орныхоо өмнө гарамгай гавьяа байгуулсан учир комиссар Д.Пэлжээд "Эх оронч" цолыг БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар олгосон байна.

Эх оронч Д.Пэлжээ бол 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Өвөрмонгол, Хятадыг чөлөөлөх дайнд аль алинд нь оролцож мөнхийн гавьяа байгуулсан эргэн дурсаж байх ёстой баатарлаг дайчны нэг юм. Эх орон, ард түмнийхээ өмне байгуулсан энэ гавьяаг нь монголын төр засаг өндрөөр үнэлж Д.Пэлжээг "Байлдааны гавьяаны улаан туг"-ийн одонгоор хоёр удаа, "Цэргийн гавьяаны улаан туг"-ийн одонгоор тус тус шагнажээ. Дайн дуусахад ард үлдсэн эх нь өөд болж, гэргий нь төрхөмдөө буцчихсан, өөр ах дүү садны хүмүүс тэнд үлдээгүй тул Цэцэг сумандаа буцаж очоогүй байна. Бүр сүүлд буюу 1967 онд албан ажлаар аймагтаа очоод Цэцэг сумын даргаар ажиллаж байсан Д.Цэен-Ойдов гуайг эрж сурсаар яваад олж уулзжээ. Дээлийн торго, чихэр боов, шил гожинтой очсон юм байх. Аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид ҮЭ-ийн даргаар ажиллаж байжээ. Уулзалдалгүй олон жил өнгерсөн тул Д.Цэен-Ойдов гуай Д.Пэлжээг танихгүй байна гэнэ. Тэгэхээр нь цаашлуулж "Жамсран тайжийн адуунд үлдээсэн хангал халиун морь, засаг даргын мэдэлд орхисон залуу эхнэр хоёроо авах гэж ирлээ" гэж нэхсэн чинь Д.Цэен-Ойдов гуай учиргүй том хараад "Аа энэ чинь чи юү" гээд ха ха инээж хүзүүндээ дааварлаж чийхарсан хөлсөө арчиж байсан гэдэг.

Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Д.Пэлжээ гэдэг ховор сонин түүхтэй энэ хүн зөвхөн "Эх оронч" хэмээх алдраараа монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн төдийгүй энх цагийн бүтээн байгуулалтад оруулсан жинтэй хувь нэмрээрээ дуу шүлэгт мөнхөрсөн баатар юм. Тэр Дархан хотыг барьж байгуулах бүтээн байгуулалтын үйлсэд бусдыг үлгэрлэн манлайлж оролцсон билээ. Дархан дахь барилга байгуулалтын Монгол захиргааны даргын үүрэгт ажлыг насан эцэслэтлээ үнэнч шударгаар үр бүтээлтэй хийжээ. Тийм учраас Дархан хотынхны хувьд бол эх оронч Пэлжээ мартагдашгүй содон баатрынх нь нэг юм. Түүнийг найрамдлын Дархан хотын барилгын бүтээн байгуулалт дээр Халхын голын байлдааны дайчин байлдагчийн ид жавхааг гайхуулж жинхэнэ эх орончоор бүтээж хедөлмерлөж байгааг нүдээр харж бахархсан манай нэрт яруу найрагч, төрийн шагналт Чойжилын Чимэд өөрийн эрхгүй үзэг цаасаа шүүрэн авч "Дайчин нөхрийн тухай дууль"-иа онгод хийморь бадруулан байж бичсэн байдаг. Тэр нь дуу болж ард түмний зүрх сэтгэлд мөнхөрсөн билээ.

"Дайчин нөхрийн тухай дууль"-д:

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаа байна

Дархан хотын барилга дээр үү?

Торгон хилийн зааг дээр үү?

Дууны ая хангинасан

Найрын дунд танилцаагүй юм

Бууны дуу тачигнасан

Дайны галд танилцсан юм

Нэгэн эхээс цуван төреөд

Нэхий өлгий дамжаагүй юм

Цэргийн хуаранд ихэр болоод

Цэгц журмын нөхер болсон юм

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаа байна

Дархан хотын барилга дээр үү?

Торгон хилийн зааг дээр үү?

Дарийн утаа цуг үнэрлэж

Харийн манхан хамт тууллаа

Халуун цус минь ижил урсаж

Залуу нас минь адил өнгөрлөө

Эргүүлж явсан сэлэмнээс минь

Энхийн салхи сэнгэнэсэн юм

Энхийн салхины тэр аясаар

Мөнхийн тэнгэр цэлмэсэн юм

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаа байна

Дархан хотын барилга дээр үү?

Торгон хилийн зааг дээр үү

Дараа нь би цэргээс халагдсан

Дайчин нөхөр минь үлдсэн юм

Манаа хүртэл үдэж өгөед

Санаа алдан гар барьсан юм

Хорин жил зам маань салсангүй

Харин тэгэхэд л нэг нийлсэнгүй

Энгийн, цэргийн гэвч хамтдаа

Эх орныхоо төлеө манаандаа

Саарал шинелээ тайлаагүй

Буурал найз минь хаа байна

Дархан хотын барилга дээр үү?

Торгон хилиин зааг дээр үү? хэмээн эргэцүүлэн бясалгаж өгүүлдэг билээ. Энэ шүлгээс Цэцэг сумын унагам харьяат хоёр дайчин Лодонгийн Дандар, Дагаагийн Пэлжээ нарын биө биөсээ үгүйлсэн их хайр, эр улсын насан туршийн үнэнч нөхөрлөл үнэртэн мэдрэгдэх шиг надад санагддаг юм. /Л.Дандар эхийнхээ гэдсэнд Цэцэг сумаас гарч Булганд очиж мэндэлжээ. Т.Б/ Эх оронч Д.Пэлжээ яруу найрагч Чойжилын Чимэдэд залуу халуун насаа дурсан өгуүлЖ, Дархан хот дахь барилгын их бүтээн байгуулалтаа үзүүлж харуулсан нь эл шинэ шүлэг төрж гарах үндэс болжээ. Эх оронч Д.Пэлжээг Монгол даяар мэддэг ч харамсалтай нь төрж өссөн Цэцэг суманд нь хүртэл зарим залуу насныхан төдийлөн мэддэггүй юм билээ. Энэ нь эрт дээр үед бага балчир байхдаа нутгаасаа гарч явсантай нь холбоотой буй заа. Ийм хувь заяатай хүн Монголд нэг биш бий.                                             

Саяхан надад Дархан-Уул аймгаас Н.Цэдэв гуай Дагаагийн Пэлжзэгийн талаар сонирхолтой дурсамж ирүүлэв. Ховд аймгийн Цэцэг сумын 90 жилийн ойд зориулан бичиж буй номондоо оруулахыг хүсчээ.

Тэрбээр домогт комиссар Дагаа овогтой Пэлжээ гуай дэлхийн II дайн дууссаны 50 жилийн ойг тохиолдуулан дайчин замналаасаа бидэнд хүүрнэн ярьсныг дор сийрүүлье гээд:

"1939 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Корпус командлан захирагч Г.К.Жуков манай 6 дугаар морьт дивиз дээр тав дахь удаагаа хүрч ирсэн юм. Энэ өдөр миний унадаг Гал шарын нутгийн том саарал морийг унаж дайсны байрлалтай танилцан дивизийн байлдааны бэлтгэлийг шалгаад буцахдаа "Давшин байлдахад бүх биө бүрэлдэхүүн, зэвсэг техникийг бэлтгэ" гэсэн тушаал өгөв.

Төдөлгүй манай онгоцууд дайсны галын шугам руу бөмбөгдөж, өглөөний дөрвөн цагийн үед онгоцны бөмбөгдөлттэй залгуулан их буугаар гал нээж хуягт танк, морин ба явган цэрзг давшилтанд орлоо. Ийнхүү Орос, Монголын цэргүүд 1939 оны 8 дугаар сарын 20-ны өглөө бүх фронтоор нэгэн зэрэг давшсан юм.

Япончууд 700 шахам онгоцоо энэ тулалдаанд алдаж ихээхэн хохирол хүлээсэн. Гэхдээ бид "Улсын хилээс цааш ямар ч атугай өнгөрч болохгүй" гэсэн тушаалтай байсан тул Монгол Улсынхаа нутаг дэвсгэрийг япончуудаас цэвэрлэн хөеж гаргаад улсын хил дээр хориглон зогсч билээ.

Дайн байлдаанд хамтдаа оролцож эх орон, газар шорооныхоо телөө алтан амиа үл хайрлан тэмцэж явсан опон арван дайчин нөхдөө дурсахдаа би заавал Оросын баатарлаг дайчдыг дуродаг юм. Тэдний нэг нь Халх голын байлдааны ажиллагааг удирдсан, корпус командлагч Г.К.Жуков билээ. Тэрээр дунд зэргийн нуруутай тэнхлүүн сайхан эр байсан. Их энгийн, моринд гарамгай, сайн булгидаг морь унах гэж зүтгэдэг, тушаал өгөхдеө товч тодорхой, алдаа онооны тухай хатуу хэлж зөвлөдөг хүн байсан юм" хэмээн ярьсан гэжээ. Н.Цэдэв түүний яриаг өөртөө бичиж тэмдэглэж авсан юм байна.

Эх оронч Д.Пэлжээ нь Халхын голын байлдааны үед дивизийн даргаа алагдан сургагчаа шархдахад өөрөө дивизээ толгойлон тулалдсаар 5 дугаар сарын 20-ны ширүүн тулалдааныг шийдмэг зоригтой туулан гарч чадсан цэрэг байлдааны чадамгай удирдагч байжээ.

Ийнхүү эх орныхоо төлөө амь бие үл хайрлан тулалдсаныг нь үнэлэн түүнийг сүүлд Монгол Улсын Хувьсгалт тэмцлийк ахмад зүтгэлтэн болгож, Сүхбаатарын одонгоор шагнаж байсан аж. Мөн энхийн хөдөлмөрт үр бүтээлтэй хөделмөрлөснийг нь үнэлж Дархан хотын "Хүндэт иргэн* болгож, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хедөлмөрийн хүндэт медаль болон ойн бусад медалиудаар шагнажээ. Саарал шинелээ тайлаагүй буурал найз Д.Пэлжээ гэж 1939 оны Халхын голын байлдааны ийм эрэлхэг дайчин эх оронч цэрэг явжээ. Ийм хүнийг баатар гэж нэрлэхгүй юм бол өөр хэнийг баатар гэх билээ. Эх оронч Пэлжээ боп Монгол Улс, Монголын ард түмний баатар хүу мөн. Монголчууд өнөөдөр Халхын голын баатруудаа эргэн дурсаж гүн хүндэтгэлзэ илэрхийлж байна. Тэд бидний зүрх сэтгзлд үүрд менх залуугаараа, эрэлхэг баатрууд хэвээрээ байх болно.

Тугалхүүгийн Баасансүрэн /МУСГЗ, зохиолч сэтгүүлч/ Улаанбаатар, 2014 оны 7 дугаар cap

МУСГЗ, зохиолч, сэтгүүлч Тугалхүүгийн Баасансүрэн

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2014.7.29 №141


Хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ( 2014 оны 07 сарын 30 )
Үйл явдалын хуанли
JULY 2019
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Статистик
Нийт зочид 5002798
Өнөөдөр зочилсон 919
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.