Дэд цэс
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Халх гол - 75 жил
2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын 100 жилийн ой өнөө жил тохиож байгаа юм. Уг ойг тохиолдуулан Дандар баа­тар­тай хамгийн ойр явсан хүмүүсийн нэг ардын уран зохиолч Пунцагийн Бадарч­тай ярилцсанаа хүргэж байна.

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Монголын анхны бөгөөд цорын ганц армийн генерал болох Монгол Улсын баатар Батын Дорж 1914 онд Сайн ноён хан аймгийн хошууч Мэргэн бэйсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Тэрээр 15 настайгаасаа сумандаа адуу маллаж, тариа ногоо тарихаас авахуулаад сумынхаа захиргаанд зарлага хүртэл хийж байжээ. Цэргийн албанд 1935 онд татагдан, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морьт дивизийн Бага даргын сургуульд хуваарилагдсанаар түүний Монгол Улсын батлан хамгаалах, дархан хилийн бүрэн бүтэн байдлыг хангах их үйлсийн гараа эхэлжээ. 

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Нүүдэлчин удмын Цэрэндулам овогтой Ванчиндоржийн уугуул нутаг Өмнөговийн Гурвантэс сум. Алтайн өвөр говь заримдаг цөлд хүүхэд насаа үдэж хорин нас хүртэл зевхен ан агнуурын мер хөөж явсан хэдий ч цэргийн алба, тэгэхдээ цэргийн эмнэлэгт улаан тарианы сувилагч (яр тэмбүү устгах дамжлага дээр. Энэ бол 1949-1952 он], улмаар төрсөн нутагтаа сумын анхны хоршоо болон сумын захиргааны дарга. Нэн адармаатай нь гэвэл бага сургуульд ч суралцаагүй атал 1962 онд Монгол Улсын Их сургууль тэр дундаа хүн бурийн шохоорхдог сэтгүүл зүйн ангид оюутан. Дөрвөн жил суралцаж сэтгүүлч мэргэжил эзэмшээд ч мань эрийн аз хийморь хариагүйгээр үл барам МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнд [Цэдэнбал даргын удирдлагаар) хэлэлцэгдэн Намын "Үнэн" сонин, Монголын радиогийн аймагхариуцсан сурвалжлагчаар Өмнөговь, Хевсгөл, Завхан, Архангай, Дорнод зэрэг аймаг дамжин хорин тав, зургаан жил. 

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

ОХУ-ын Еренхийлөгч В.Путин ирэх есдүгээр сарын эхний долоо хоногг манай улсад айлчилж Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор болсон. Одоогоос таван жилийн өмнө ОХУ-ын тухайн үеийн Ерөнхийлегч Д.Медведев манай улсад айлчилж Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцож байсан юм. Энэ нь ОХУ уг арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгдгийн илрэл гэж хэлж болно. Мөн ОХУ-ын нийслэл Москвад Халх голын байлдааны ялалтад зориулсан хөшеө бүхий дурсгалын газар барьж байгуулж эхэлсэн байна. 

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын байлдааны ахмад дайчин Баярах (Баярлах)-ын Лувсандаш  1917 онд Сайн ноён хан аймгийн Итгэлт бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 4 дүгээр багийн Эрхүүд гэдэг газар төрсөн. Тэрбээр 1937-1938 онд мал аж ахуйн машинт станцад анхны ажилтнаар ажиллажээ. 1930-аад оны эхээр Алс Дорнодод Японы Квантуны арми Манжуур, хойд Хятадыг түрэмгийлэн эзлэх бодлого явуулж,  улмаар БНМАУ-ыг эзлэх алсын бодлоготой Манж-гогийн тоглоомын улсыг байгуулсан цагаас манай улсын зүүн хил хязгаар дайны байдалд шилжсэн хүнд хэцүү цагт Хөвсгөл аймгаас цэргийн албанд мордсон залуусын дунд багтсан Б.Лувсандаш цэргийн албанд тэнцэн, 1939 оны хавраас Чоно гол гэж алдаршсан 20 дугаар отрядад хилчин байлдагчаар цэргийн алба хааж эхэлжээ.

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Халхын голын байлдаанд Квантуны армийн 75, 736 дугаар армийн дайчид оролцож, 8629 нь үрэгдэж, 9087 нь шархдсан гэж 1985 онд японы тал бичиж байв. Харин 2009 онд “Харьцангуй бага нутаг дэвсгэрт болсон энэ дайнд хоёр талаас 200 000-гаад цэрэг, их буу 500 гаруй, нисэх онгоц 900 гаруй, танк, хуягт тэрэг хэдэн мянгаараа оролцож, 60000 гаруй хүн үхэж, шархджээ гэж бичсэн байдаг. Японы түүхчид энэ дайныг “Японы хуурай замын цэргийн түүхэн дэх хамгийн том ялагдал” гэж нэрлэжээ. 18000 хүнээ алуулж, шархдуулж өвчнөөр үхүүлэн хохирсоноо Японы командлал 1939 оны 10 дугаар сарын 3-нд хүлээн зөвшөөрч байв.

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний жагсаалд залуу халуун насныхаа сэтгэл итгэлээр зүтгэж, ажил, амьдралынхаа алтан үеийг үдсэн офицер, ахлагч нар цэргийн тэтгэвэрт гараад нийгмийн бүхий л салбарт амжилттай ажилласаар байдаг билээ. Тэдний ажил үйлс, намтар түүхийг өгүүлэх “Дайчин анд минь хаана явна” буландаа Эрүүл мэндийн яамны харьяа Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, бэлтгэл хурандаа М.НЯМСҮРЭНГ урилаа.

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

(Халхын голын байлдаанд 6 дугаар морьт дивизийн байлдааны ангийн даргаар үүрэг гүйцэтгэсэн Жамсрангийн ОСОРЫН 1980 оны 5 дугаар сард бичсэн дурдатгалаас)

Миний бие 1939 оны 3 дугаар сарын 8-нд Бүх цэргийн жанжны 14 тоот тушаалаар Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн байлдааны ангийн даргаар томилогдон очсон юм.

 

Тэр үед дивизийн штабын дарга томилогдон очоогүй байсан учир 1939 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дивизийн штабын даргын үүргийг гүйцэтгэн ажилласан болно. 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дивизийн штабын даргаар нөхөр Мятавын Цэдэндаш хүрэлцэн очсоноос хойш дайн дуустал дивизийн байлдааны ангийн даргын үүрэгт ажлыг алдаа эндэгдэлгүй хийж ирсэн билээ.

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Монгол Улсын баатруудын хүүхдүүд, ач зээ нар Монгол цэргийн музейд зочлов. Д.Сүхбаатар, Д.Данзанваанчиг, Д.Нянтайсүрэн, Н.Жамбаа, Т.Дүүдэй, Н.Хаянхирваа, С.Дампил, Ч.Шагдарсүрэн нарын хүүхдүүд, ач, зээ Д.Ухнаа, Н.Сүрэнхорлоо, Ж.Сэлэнгэ, Ү.Билэгсайхан, Х.Оюунцэцэг, Х.Оюунчимэг, Х.Бадарч, Октябрь нар 032 дугаар ангийн дайчдад баатруудын эх орныхоо тусгаар тогтнолын төлөө байгуулсан гавъяат үйлсийн талаар ярьж, музейн түүхийн танхимуудаар хамтдаа зочиллоо. 

2014 оны 07 сарын 30 | enkhtuvshin
   

Оросын цэргийн түүх сонирхогч В.Котельников “Халхын гол дахь Агаарын дайн: Номонханы хэрэг явдал” гэсэн таван бүлэг, 112 тал бүхий судалгааг 2010 онд Британид хэвлүүлжээ. Байлдаанд оролцсон 14 загварын онгоцны тактик техникийн өгөгдөхүүн, гэрэл зураг бүхий дэлгэрэнгүй тайлбарыг хавсаргасан, 100 гаруй гэрэл зураг түүний дотор оросын архивт байгаа гэрэл зургуудыг олноор оруулсан сонирхолтой судалгаа юм. Гэхдээ бүтээл нь өрнөдийн уншигчдад зориулсан, нөгөө талаар ашигласан эх сурвалжуудыг заагаагүй байна.

Нийт хуудас - 4   
1
Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186177
Өнөөдөр зочилсон 727
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.