Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2019 оны 12 сарын 27 | enkhtuvshin
   

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн цэргийн баг долоон сарын хугацаанд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ.

2019 оны 12 сарын 20 | enkhtuvshin
   

Монгол Улс, Австрали улсын Батлан хамгаалах яамд хоорондын зургаа дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 2-3-ны өдрүүдэд Австрали улсын нийслэл Канберра хотод амжилттай зохион байгуулагдав. 

2019 оны 12 сарын 16 | enkhtuvshin
   

Шинэ оны босгон дээр Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам ЗХЖШ, ҮБХИС хамтран улсын хэмжээн дэх Ерөнхий боловсролын 802 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулж эхэлж байна.

2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 16 дахь зөвлөлдөх уулзалт 12 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Вашингтон хотноо амжилттай болж өндөрлөв. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, АНУ-ын талаас Батлан хамгаалахын сайдын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах, Төрийн нарийн бичгийн даргын орлогч ноён Хейно Клинк нар тэргүүлэн, Штабын дарга нарын нэгдсэн хороо, Энэтхэг, Номхон далайн командлал, Аляскын Үндэсний Гвардын холбогдох ажилтнууд оролцов.

2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албаа үлгэр жишээ хааж байгаа дайчдын шинэ жилийн баярын арга хэмжээг ЗХЖШ-аас хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги бүрээс гурван шилдгийн шилдэг цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч уригдсан энэхүү хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, ҮБХИС-ийн удирдлагууд оролцсон юм.

2019 оны 12 сарын 14 | enkhtuvshin
   

Жил бүрийн 12 дугаар сарын эхээр болдог Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярыг угтан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодох бүртгэл, санхүүгийн 2019 оны шилдгүүдийг шалгаруулах ёслолыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан юм. Тус шалгаруулалтын "Улсын салбарын шилдэг нягтлан бодогч"-оор Батлан хамгаалах яамны ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг тодорлоо. 

2019 оны 12 сарын 06 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнийг Цэргийн төв эмнэлэг гар бөмбөг, сагсан бөмбөг, бадминтон гэсэн гурван төрлөөр зохион байгуулав. Энэ жил бадминтоны спортыг Зэвсэгт хүчинд сурталчлан хөгжүүлэх, бие бүрэлдэхүүнийг идэвхтэй хичээллүүлэх зорилготойгоор тус тэмцээнийг зохион байгуулсан нь онцлог байв. 

2019 оны 12 сарын 06 | enkhtuvshin
   

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 98, цэргийн эрдэм судлалын 60, БХЯ-ны ШУТЗ байгуулагдсаны 30, БХЭШХ байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн цуглаан, ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БХЭШХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид оролцсон юм.

2019 оны 11 сарын 29 | enkhtuvshin
   

 

УлаанбаатарНҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Монгол улсын Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор эхлүүлж байна. Энэ жилийн 16 хоногийн аяныг хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байгаа олон салбарууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Цагдаагийн Ерөнхий газар тэргүүлэх үүрэгтэйгээр зохион байгуулж байна.   

 

2019 оны 11 сарын 29 | enkhtuvshin
   

Монгол Улсын Их Хурлаас 2018 онд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн дагуу Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулжээ. Уг төлөвлөгөөг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд гардуулан өглөө.

Үйл явдалын хуанли
JUNE 2020
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
Статистик
Нийт зочид 6011703
Өнөөдөр зочилсон 2230
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.