Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

Дэлхийн хорь гаруй орны цэргийн алба хаагчид оролцсон “Khaan Quest”  олон улсын хамтарсан хээрийн сургуулийн хаалтын ажиллагаа болсон 7 дугаар сарын 1-ний өдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс, удирдах тушаалын генерал, офицерууд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг буюу “Пинтийн ам”-анд наадмын бэлтгэлдээ жигдэрсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдаа эргэж, сэтгэлийн дэм өглөө. 

2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

Бүгд Найрамдах Болгар Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэд 2014 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсыг хавсран суухаар томилогдсон Батлан хамгаалахын атташе, хурандаа Димитар Овчаров 2014 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.  

2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 24 орны далбаа зэрэгцэн намирч, хэл соёл, зүс царай ондоо ч үйлс зорилго нэг, бие хаа тэгш, хийморь золбоотой 1200 дайчин эрсийн уухай 14 хоног нүргэлсээр өчигдөр өндөрлөлөө. 

2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

Монгол Улсад хоёр долоо хоногийн турш үргэлжилж, өчигдөр хаалтаа хийсэн “Khaan Quest 2014” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хаалтын ажиллагаанд оролцсон АНУ-ын төлөөлөгчдийн тэргүүн тус улсын Хуурай замын цэргийн 1 дүгээр корпусын командлагч, дэслэгч генерал Стифен Ланза дагалдан яваа бүрэлдэхүүний хамт Монгол Улсын Батлан хамгаалах яаманд зочиллоо.

2014 оны 07 сарын 03 | enkhtuvshin
   

“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” нь 2012 оны 11 дүгээр сард батлагдсан билээ. Энэхүү төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт хэр түвшинд байгааг мэдэх болон яамдын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Засгийн газраас хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын референт С.Нямбаяр саяхан Батлан хамгаалах яаманд хийсэн “Мэдээллийн цаг”-аар дэлгэн танилцууллаа. 

2014 оны 07 сарын 01 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр байна. Өнгөрсөн баасан гаригт Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн сургалтын баг Монгол Улсын Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын бүрэлдэхүүн, БХИС-ийн ЦИС-ийн багш нартай хамтран хатуу хучилттай зам байгуулах талаар туршлага солилцох, хамтран хийх зам төлөвлөх, замын хэмжилт хийх сургалтын нээлтийн ажиллагааТөв аймгийн Аргалант сумын нутагт боллоо.

2014 оны 06 сарын 27 | enkhtuvshin
   

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн штабын дарга генерал Ивата Киёофүми тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна

2014 оны 06 сарын 20 | enkhtuvshin
   

Тив дэлхийн өнцөг булан бүрээс энх амгалангийн төлөө зүрх сэтгэлээ нэгтгэн талын Монгол оронд хуран чуулсан 23 орны төрийн далбаа өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зэрэгцэн намирч, хэл соёл, зүс царай ондоо ч бие хаа тэгш, хийморь золбоо өөдөө дайчин эрсийн уухайд нүргэлэн өнгөрлөө.

2014 оны 06 сарын 19 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын алба хаагчид сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэж, өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” хүмүүнлэгийн өдөрлөгийг Батлан хамгаалах яаманд зохион байгууллаа.

2014 оны 06 сарын 18 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2014 оны 6 дугаар сарын 12-13-нд ажлын айлчлал хийж, 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсан "Евросатор 2014" олон улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцов.

Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2019
SUN M T W TH F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          
Статистик
Нийт зочид 5186205
Өнөөдөр зочилсон 755
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.