Үйл явдалын хуанли
SEPTEMBER 2018
SUN M T W TH F S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Мэдээ, мэдээлэл
2018 оны 09 сарын 20 | enkhtuvshin
   

ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд доктор Урсула фон дер Лайений урилгаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Берлин хотноо албан ёсны айлчлал хийж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуул жагсан хүлээн авлаа. 

Ёслолын арга хэмжээний дараа Батлан хамгаалах сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, хоёр улсын харилцаа, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцов.

2018 оны 09 сарын 19 | enkhtuvshin
   

БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2018 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд дэлхийн 52 орны батлан хамгаалахын удирдах төвшний болон 3 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон "Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлцэл 2018" зохион байгуулагдлаа.

Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй олон талт аюулгүй байдлын яриа хэлцэлд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

2018 оны 06 сарын 28 | enkhtuvshin
   

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэл амжилттай үргэлжилж байна. УИХ-ын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар "Орон нутгийн хамгаалалтын тухай хууль", "Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ууд эцэслэн батлагдлаа.

2018 оны 06 сарын 15 | enkhtuvshin
   

Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

2018 оны 05 сарын 30 | enkhtuvshin
   

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалах яам хоорондын VII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2018 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон БНТУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийг Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж хүлээн авч уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаанд Монгол Улс ач холбогдол өгдөг тухай онцлов.

2018 оны 05 сарын 30 | enkhtuvshin
   

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхөгийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тавдугаар сарын 24-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. 

2018 оны 05 сарын 15 | enkhtuvshin
   

БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Лүндэнтэй нэгэн чухал сэдвээр дагнан ярилцлаа. Уншигч Танд сонирхолтой байна гэдэгт итгэж байна.

-Г.Лүндэн хурандаа танд ГХЯ-ны “Хүндэт дипломатч” тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе.
-Баярлалаа.

2018 оны 03 сарын 13 | enkhtuvshin
   

2018 оны 3 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд Монгол Улсын Их хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ. Батлан хамгаалахын сайдыг дагалдан БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г. Сайханбаяр, ГХАГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мягмаржав, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар ажиллав.
Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр эзэлдэг.
Хоёр орны Батлан хамгаалах яамд харилцан айлчлал хийх, мэдээллийн технологийн салбарын чиглэлээр хамтран ажиллах, энхийг дэмжих болон терроризмтэй тэмцэх хамтарсан сургууль, дадлага зохион байгуулах, боловсон хүчнээ бэлтгэх зэрэг чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна. Албан ёсны уулзалт, ярилцлагууд эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 08-ны өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотын төвийн \"Энэтхэгийн хаалга\"-ны дэлхийн I дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөв.

2018 оны 03 сарын 02 | enkhtuvshin
   

МУ-ын БХЯ, АНУ-ын БХЯ-ны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн үр дүнд манай 2 улсын Цэргийн алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төрлбөргүй үзүүлж байх боломж бүрдлээ. Энэ сарын 1-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга Дэслэгч генерал Даваа нар АНУ-ын Батлан хамгаалахын Ази номхон далайн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайдыг хүлээн авч уулзан дээрхи гэрээнд гарын үсэг зурлаа.

2018 оны 02 сарын 28 | enkhtuvshin
   

Оросын армийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийллээ.

Нийт хуудас - 121   
1
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Статистик
Нийт зочид 3915061
Өнөөдөр зочилсон 1347
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.