Үйл явдалын хуанли
OCTOBER 2018
SUN M T W TH F S
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Харъяа байгууллагууд
2010 оны 04 сарын 01 | toroo
   

Зэвсэгт хүчний Жанжин штаб

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО НЬ:

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн байгууллагуудад цэргийн бодлого төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

2010 оны 04 сарын 01 | toroo
   

СҮХБААТАРЫН БОЛОН БАЙЛДААНЫ ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ЖАНЖИН
Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

БХИС-ИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, түүх соёлыг дээдлэн хүндэлж, туйлаас эрхэмлэдэг эх оронч үзэл, манлайлах чадвар, зориг хатуужлын өв тэгш хүмүүжилтэй, төр цэргийн албандаа чин үнэнч, цэргийн хэргийн болон иргэний өндөр боловсрол мэргэжил бүхий офицер, ахлагч, төрийн албан хаагчдын шилмэл бүрэлдэхүүнийг бэлтгэх, батлан хамгаалах салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг чанарын өндөр төвшинд явуулахад оршино.

2010 оны 04 сарын 01 | toroo
   

1. ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА

Эрхэм зорилго:
БХЯ-ны бодлого, ЗХ-ний зорилт үйл ажиллагааг тоглолт үйлчилгээ, соёлын арга хэмжээгээр цэргийн хүрээний анги нэгтгэл, ард иргэдэд хүргэн сурталчилж цэргийн соёл урлагийг бүхий л талаар нь дэмжин хөгжүүлж, олон нийтэд хүргэх менежментийг боловсронгуй болгон, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх

1932 оны 12 Дугаар сарын 12-ны өдөр уран бүтээлийнхээ анхны тоглолтоо толилуулсанаар одоогийн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхэн замнал эхэлсэн билээ.

2. МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ

Тус музей нь Монголын түүхийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон Монгол Цэргийн түүхийн арвин баялаг дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, олон түмэнд үзүүлэх, сурталчлах, үүрэг зорилго бүхий соёл, шинжлэх ухааны байгууллага юм.

 

2010 оны 04 сарын 01 | toroo
   

БАТЛАН ХАМГААЛАХЫН ТӨВ АРХИВ

Батлан хамгаалахын төв архив нь “Архивын тухай” Монгол Улсын хуулийн 20.7-д зааснаар төрөлжсөн архивын зэрэглэлтэй, төрийн архивын статустай ажиллаж байна.
Батлан хамгаалахын Төв архив нь 1921 оны Ардын хувьсгал ялсан үеэс өнөөг хүртэлх Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээллийн ач холбогдлоор нь зохих зааврын дагуу эмхлэн цэгцлэж данс бүртгэлд оруулан сэлбэн засах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийж баримт материалыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гарган өгөх ажлыг эрхэлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.

2010 оны 04 сарын 01 | toroo
   

1. “БӨРТЭ” ТӨҮГ

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар батлагдсан Зэвсэгт хүчний болон бусад байгууллагуудын хэрэгцээт дүрэмт хувцас, хэрэглэлийг тэдний эрэлт хэрэгцээнд нийцэхүйц чанар стандартын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллана.

2. “БАГА БАЯН” ТӨҮГ

“Бага баян - Энхийн төлөө цогцолбор төв” ТӨҮГ нь Батлан хамгаалах салбарын цэргийн албан хаагчид, өндөр настан, ахмад дайчид, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн болон иргэдийг амрааж, эрүүл агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эмчилж сувилуулах бүх талын тааламжтай орчинг бүрдүүлж стандартад нийцсэн соёлтой үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Нийт хуудас - 1   
1
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Статистик
Нийт зочид 4036686
Өнөөдөр зочилсон 64
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.