Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Бодлогын баримт бичгүүд
2011 оны 02 сарын 16 | Enkhtuvshin
   

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН
ТОГТООЛ

  2010 оны 07 сарын 15 өдөр                        Дугаар 48                    Төрийн ордон, Улаанбаатар хот 

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
батлах тухай 

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 

1."Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ыг хавсралтаар баталсугай. 

2.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэвлэлд нийтлэх найруулгыг Төрийн нууцын тухай хуульд нийцүүлэн бэлтгэж төрийн албан ёсны хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасугай. 

 3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай" Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын  1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

           МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Д.ДЭМБЭРЭЛ

2015 оны 11 сарын 06 | enkhtuvshin
   

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ
БОДЛОГЫН ҮНДЭС

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

1.2.Монгол Улсын батлан хамгаалах бодлогын зорилго нь аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс ангид байж, улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг баталгаажуулах явдал мөн.

2019 оны 03 сарын 14 | enkhtuvshin
   

Батлан хамгаалахын сайдын 2019 оны 
03 дугаар сарын 07-ны өдрийн А/70 дугаар 
тушаал
ын нэгдугээр хавсралт

БАТЛАН ХАМГААЛАХЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Батлан хамгаалах тогтолцооны шинэчлэл, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлж, бэхжүүлэх зорилт нь батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг шинэчлэх хэрэгцээг нөхцөлдүүлж байна.

1.2.Хүний нөөцийн бодлогын зорилго нь батлан хамгаалах бодлого, зорилт, чиг үүргийг мэргэжлийн өндөр төвшинд хэрэгжүүлэх чадавхтай хүний нөөцийг төлөвлөх, бэлтгэх, байршуулах, хөгжүүлэх, удирдах, хянах тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

1.3.Батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан зарчмуудаас гадна дараах зарчмыг баримтална.

1.3.1.батлан хамгаалах эрх ашигт нийцсэн байх; 
1.3.2.алба хаагчийг тасралтгүй хөгжүүлэх; 
1.З.З.албан туилаалд өрсөлдүүлэн шатлан дэвшүүлэх; 
1.З.4.алба хаагчийн үнэлгээнд мэргэжлийн ур чадварыг урьтал болгох;
1.3.5.байршуулахдаа чадахуйн ба шатлан дэвших зарчмыг оновчтой хэрэглэх.

Нийт хуудас - 1   
1
Үйл явдалын хуанли
MARCH 2019
SUN M T W TH F S
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
Статистик
Нийт зочид 4584894
Өнөөдөр зочилсон 3813
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.