Үйл явдалын хуанли
NOVEMBER 2018
SUN M T W TH F S
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Дэлхийн цаг
Ulaanbaatar, Mongolia
Kabul, Afghanistan
Khartoum,Sudan
Juba,South Sudan
Нүүр хуудас   Гэрээт цэрэг
2010 оны 04 сарын 01 | toroo
   

ЦЭРГИЙН АЛБЫГ САЙН ДУРЫН ҮНДСЭН
ДЭЭР ГЭРЭЭГЭЭР ХААХ ЖУРАМ

        Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсын иргэн иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн      14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаахад энэ журмыг дагаж мөрдөнө.

2. Цэргийн хугацаат албаны хугацаа нь дуусч байгаа байлдагч, түрүүч болон цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн жинхэнэ албан хаагч зөвшөөрөгдсөн мэргэжлээр сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хааж болно.

3. Зэвсэгт хүчинд цэргийн албыг гэрээгээр хааж байгаа иргэн (цаашид "гэрээт цэргийн албан хаагч" гэнэ)-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан "Цэргийн цол олгох журам"-ын дагуу цэргийн цол олгоно.

        Хоёр. Иргэнийг гэрээт цэргийн албанд сонгон авах

4. Гэрээт цэргийн албан хаагчийн алба хаах албан тушаал, цолны зэрэглэл, мэргэжлийн жагсаалтыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, тооны дээд хязгаарыг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн эхний улиралд багтаан тогтооно.

5. Цэргийн жинхэнэ албыг 8 сараас доошгүй хугацаагаар хааж байгаа байлдагч, түрүүч, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон Зэвсэгт хүчинд хэрэгцээтэй мэргэжлээр иргэний их, дээд сургууль төгссөн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн 29 хүртэлх насны Монгол Улсын иргэнийг гэрээт цэргийн албан хаагчаар сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж авч болно.

6. Гэрээт цэргийн албан хаагчаар сонгон шалгаруулах журмыг Зэвсэгт хүчний жанжин штаб тогтоож мөрдүүлнэ.

7. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Цэргийн штаб, алба хааж байгаа цэргийн анги, байгууллагын удирдлагад гэрээт цэргийн албанд сайн дураар элсэх тухай өргөдлөө гаргана.

8. Цэргийн штаб, цэргийн анги, байгууллагын удирдлага сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчийг батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтад оруулж, дүнг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабт тус тус хүргүүлнэ.

9. Шалгалтын дүн, боловсролын түвшин, мэргэжил, цэргийн алба хаасан байдал, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Цэргийн штаб, цэргийн анги байгууллагын захирагчийн санал, дүгнэлтийг үндэслэн Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб иргэнийг гэрээт цэргийн алба хаалгах тухай шийдвэр гаргана.

10. Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулж авах хугацааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб тогтооно.

Нийт хуудас - 1   
1
Санал асуулга
Санал асуулга байхгүй байна!
Статистик
Нийт зочид 4113564
Өнөөдөр зочилсон 2453
Нийт мэдээлэл 76
Нийт холбоос 1
Нийт зураг 32
Батлан Хамгаалах Яам © 2009. Бүх эрх хуулиар баталгаажсан.